Ерөөсөө Монголын нийгэмд хэрэгжсэн өнгөтэй өөдтэй бүгдийг Ардчилсан нам санаачилсан байдаг. Тэд өнөөгийн нийгэмд бугшаад байгаа сонгогчдийг худалдаж авдаг сонгуулийн буруу тогтолцоог өөрчлөх системийг мөн л санаачлан эхлүүлээд байна. Мөнгөний сонгууль болж нийгэмд дараах муу үр дагаварыг бий болгож байна.
Санхүүжүүлэгч нарынхаа барьцаанд орох
Хууль тогтоомжуудыг цөөн бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцүүлэн гаргах
төсвийн мөнгөнөөс сонгуульд зарцуулсан мөнгөө хэд дахин нугалан авч шархаа нөхөх
Төрийн өмч хөрөнгийг идэж шамшигдуулах
Төрийн үнэ цэнэтэй ААН, өмч хөрөнгийг үнэгүйдүүлж авах
Хууль зүйн болон ёс зүйн алдаа завхралыг дэвэргэх зэрэг бусармаг үйлдлүүдийн эх үндэс болдог. Ардчилсан нам дээрхи сөрөг үр дагавраас гарах гарц нь сонгогчдоосоо мөнгө цуглуулж сонгуульд оролцох явдал гэж үзжээ. Өөрөөр хэлбэл санхүүгийн чадавхи бүхий цөөн газраас хараат бус иргэд сонгогчдоосоо хараат болж тэдний төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх нөхцөл бололцоо нээгдэнэ гэсэн үг юм. Жишээ нь : 50.000 сонгогчтой тойргын хүн нэг бүрээс 1000 төгрөг цуглуулахад 50 сая төгрөг, бүр хүн тус бүрээс 100 төгрөг цуглуулахад 5 сая төгрөг цугларах бөгөөд хүн өгсөн мөнгөө хэзээ ч марталгүй заавал үр дүнг нь нэхдэг байна. Иймээс Сонгогч сонгогдогч нарын дунд амьд холбоо үүсдэг байна. Ардчилсан намынхан тухайлбал намын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн З.Энхболд нар хандивын дансаа нээж иргэдээсээ хандив цуглуулаад эхэлжээ. Тэд ХЗХ-ны эзэд уул уурхайн томоохон компаниуд, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, төрийн жинхэнэ албан хаагчид, гадаадын иргэд байгууллагуудаас хандив авахгүй, иргэдээс 10.000 төгрөгөөс илүү хандив авахгүй гэдгээ ч зарласан байна. Ардчилсан хүчнийхэн хөгжлийн шинэ бодлого гаргадаг МАХН-ыхан наад зүйл чинь хэзээ ч биелэхгүй, бүтэхгүй гэж усан амладаг ч үр шимийг нь бүхнээс түрүүлж хүртдэг жишиг нэгэнт тогтсон. Одоо энэхүү жишиг давтагдах үгүйг бид харах л үлдлээ.

No comments:
Post a Comment